1986 онд Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар онгоцыг татан гаргах ажил эхэллээ

Засгийн газар

Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар онгоц зүүн талаараа хажуулдаж унасан, лаг шаварт гүн шигдсэн байдалтай байна.

1986 онд Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар хөлөг онгоц зүүн талаараа хажуулдаж унасаны дээр доод хэсгээрээ лаг шаварт гүн шигчдсэн байгааг ОБЕГ-ын шумбагчид тогтоогоод байна.

Сүхбаатар онгоцын бодит хэмжээ, жин, одоо ямар нөхцөл байдалтай байгаа, гарган авахад ямар асуудал үүсэх зэргийг шумбагчид тогтоохоор одоогоор 4-5 удаагийн шумбалт хийгээд байгаа юм.

Онгоцыг гарган авахгүй бол зэврэлт үүссэн тул цэнгэг усны нөөц болсон Хөвсгөл далайн бохирдолд томоохон нөлөө үзүүлж байгааг албаны хүн хэлж байгаа юм.