Богд хаан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Засгийн газар

Оргил ачааллын үед тээврийн хэрэгслийн хурд явган хүний хөдөлгөөнтэй тэнцэж байна. 1-2 жилийн дараа нийслэлийн зам тэг зогсолт хийнэ.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж 100 жилийн хугацаанд тохиогоогүй нийгэм, эдийн засгийн хямрал үүсээд байна. Энэ цаг үед нийслэл хотод тулгамдах асуудал олон байгаагийн нэг нь авто замын түгжрэл болсныг засгийн газрын тэргүүн онцоллоо.

Анх нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийг 500 мянган хүнээр тооцож төлөвлөлт хийсэн байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар гурав дахин нэмэгдсэн. Мөн  нийслэлд явах тээврийн хэрэгслийг 300 мянга байхаар тооцож авто зам тавьсан ч өнөөдрийн байдлаар 500 мянга хол давсан.

Тээврийн хэрэгсэл жилд 60-80 мянгаар нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөл байдал цаашид үргэлжилвэл 1-2 жилийн дараа нийслэлийн зам тэг зогсолт хийнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа.

Богд хаан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Тиймээс Богд хаан уулыг тойруулан төмөр зам тавьж төвлөрлийг сааруулаад зогсохгүй бүс нутгийн тээврийг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтыг хийхээр шийдсэн.

Улмаар өнөөдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.