Омикрон хувилбар амьсгалын дээд замыг хүчтэй гэмтээж, бага насны хүүхдүүд хүнд тусч байна 

Засгийн газар

Гадны улсаас ирсэн иргэдээс илрэх халдварын тохиолдол нэмэгдэж эхэллээ.

 

Өнгөрсөн 11-р сарын 27-ны өдрөөс хойш сар хүрэхгүй хугацаанд гадны улсаас эх орондоо ирсэн 180 гаруй хүнээс халдвар илрээд байна. Сүүлийн өдрүүдэд хилийн боомтууд дээр хийгдэж байгаа шинжилгээнд эерэг илрэх хувь нэмэгдэж эхэлжээ. Өөрөөр бол дэлхийн 90 гаруй оронд тархаад байгаа шинэ төрлийн мутаци болох Омикрон хувилбар манай улсад орж ирэх эрсдэл өндөр байна.

Тиймээс халдвар ихээр тархаж байгаа 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээ авч байсан бол өнөөдрийн засгийн газрын хурлаар гадны улсаас ирсэн иргэн бүрийг 3 хоног тусгаарлах шийдвэр гаргалаа. 

Олон улсын эрдэмтэд ковид-19 халдварын Омикрон хувилбарын тархалт хор нөлөөг судалсаар байна. Хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар Омикрон хувилбар хүний амьсгалын дээд замыг хүчтэй гэмтээж бага насны хүүхдүүдийг хүнд өвчлүүлж байгааг тогтоожээ. Тиймээс хоёр сарын дараа болох Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг энэ жил ч өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.

Гадны улсаас ирж байгаа иргэдээс илрах халдварын тохиолдол нэмэгдсэн. Гаднаас ирсэн иргэд 10 хоног тусгаарлагдж 4 дэх хоногтоо ПГУ шинжилгээнд заавал хамрагдах шийдвэр гарсан. Гэвч иргэд 10 хоног гэртээ тусгаарлагдахгүй гадуур явахаас гадна шинжилгээнд хамрагдах идэвх маш муу байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Энэ нь дэлхий нийтэд цар тахлын 5 дахь давалгаа болж дэгдсэн Омикрон хувилбар манай улсад гарах эрсдэлийг хамгийн их нэмэгдүүлж байна.