Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд иргэдээ авах зорилгоор хил дээр иржээ

Засгийн газар

Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас 1, Польшийн хил дээр ирсэн 3 нийт 4  иргэнээ авлаа. 

Өчигдөр орж ирсэн 4, өнөөдөр орж ирсэн 4 нийт 8 иргэнээ одоогийн байдлаар Польшид авчраад байна. 

Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор  Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно.

 

Эх сурвалж: ГХЯ