БШУЯ цэцэрлэг худалдан авч, 2 настай хүүхэд бүрт хувьсах зардал олгох санал гаргалаа

Засгийн газар

Улсын хэмжээнд 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 69,749 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй байна.

Нийслэлийн 57 байршилд цэцэрлэгийн хэт өндөр ачаалал үүсчээ. Иймд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх дараах шийдлүүдийг БШУЯ санал болгож буйгаа танилцууллаа. Үүнд:

-       Цэцэрлэгийн барилгыг шинээр барих өргөтгөх,

-       Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх

-       Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах

-       Байгууллагын цэцэрлэгийг дэмжих

-       Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих

-       Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх

-       Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах

-       Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх

-       Хүүхэд харах үйлчилгээг дэмжих

-       Хоёр настай хүүхэд бүрт хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ.