"Хөл хорио тогтооно гэдэг иргэдийнхээ хөлийг хориод зогсохгүй, эдийн засгаа ч хорино гэсэн үг" 

Засгийн газар

Сангийн сайд Б. Жавхлан: "Хөл хорио тогтооно гэдэг иргэдийнхээ хөлийг хориод зогсохгүй, эдийн засгийнхаа хөлийг ч хорино гэсэн үг.

Тиймээс иргэд хариуцлагатай байх хэрэгтэй байна. Хэн ч хөл хорионд орохыг хүсэхгүй байгаа. Тиймээс эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээхийн тулд халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй байна. Тиймээс та бүхэн энэ уриалгыг хүлээн авч дэглэмээ сахиарай. Иймд бид 3-р сарын 31 хүртэл хөл хорио тогтоохгүй байх шийдвэрт хүрсэн. Эдийн засаг сэргэж байгаа нааштай үзүүлэлт гарч эхэлж байгаа. НӨАТ-ын татвар 2019 оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй байна.14 хоногийн дотор 594 НӨАТ төлөгч бүртгүүлсэн" гэлээ.