Энэ жил зах зээлд 12.9 орчим сая мал  борлуулах тооцоо гаргажээ

Засгийн газар

МАЛЧНЫ ЗЭЭЛИЙГ СЭРГЭЭН ОЛГОЖ ЭХЛЭХ ТАЛААР ХХААХҮЯ-НААС БАНКУУДАД ХАНДЖЭЭ

ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109 мэдээллийн төвд малчдаас өдөрт 50-70 дуудлага, 7 хоногтоо 500 орчим санал гомдол малчдаас ирж байна. Харин сүүлийн үед ирж байгаа санал гомдлын дийлэнхийг орон нутагт мал мах авдаг газар байхгүй байна. Малчдад банкуул зээл гаргахгүй байна дуудлага зонхилжээ.

Он дуустал БНХАУ-р уу мах экспортыг хориглоод байгаа. Уг нь манай улс жилд 10 гаруй мянган тонн мах урд хөршдөө экпортолдог юм.  Үүний улмаас Эмээлт захад үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрүүд болон орон нутагт мал мах авдаг үйлдвэрүүд хаалгаа барьжээ. Үүний улмаас малчид мөнгөний хомсдолд ороод байна. Бодлогын яам үүн дээр хэрхэн анхаарч, малчдын мал махыг борлуулах тал дээр ямар ажлууд хийж байгаа талаар тодруулсан.

Энэ жил нийт нутгийн 50 орчим хувьд нь зуншлага сайн, үлдсэн 40 орчимд хувьд дунд зэрэг, үлдсэн 10 хувь муу гэсэн мэрэгжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Улмаар өвөл цас их орвол өвөлжилт хүндэрч мэдэхээр байгаа. Тиймээс малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол ч их байна. Харин гол экспорт хаалттай мал махын борлуулалт тааруу байгаа юм. Салбарын яам заавал ирэх он гарахыг хүлээхгүй ирэх 10 сараас махны экспортыг урд хөрш руу эхлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа гэлээ.