Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Япон улс манай улсад үзүүлэх дэмжлэг, зээлээ зогсоосон гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл гаргаж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцлийг үүсгэх хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж болно.
-Мөн БНСУ руу зорчих транзит нислэгт виз авах шаардлагатай болжээ гэх мэдээлэл гарсан нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдье. Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж буй бодлогод сөргөөр нөлөөлүүлэхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд хадгалах, өндөрт өргөхөд туслалцаа үзүүлэхийг олон нийтээс хүсч байна.
Зориудаар тарааж буй худал мэдээллийг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандана.