Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар манай Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг урьд шөнө эх орноосоо мордсон билээ.
Тэд зорьсон газраа саадгүй хүрч Гозонтек хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газардлаа. Тэд одоо гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 километрын хөдөлгөөн үйлдэн очих бөгөөд яг одоо онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг ачаалах ажил хийгдэж байна. Халуун сэтгэл өвөрлөн эх орныхоо захиас даалгаварыг биелүүлэхээр үүрэг аван мордсон зоригт хөвгүүд, охиддоо амжилт хүсэхийн хамт, тэднийг зорьсон газарт нь саадгүй тээвэрлэн хүргэсэн “Mongolian Airways” компанийн хамт олонд халуун сэтгэлт ард түмнийхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд Гозонтек хотод буугаад байгаа ажээ.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам