Улсын Их хурал

УИХ-ын хаврын чуулганыг 4-р сарын 5-нд нээх хуультай. Энэ удаагийн хаврын чуулганы нээлт Ням гарагт таарч байгаа тул ирэх Даваа гарагт эхлүүлнэ. Үүнээс гадна цар тахлаас сэргийлэх онцгой дэглэмийн хүрээнд хаврын чуулган ердийн журмаар хуралдахгүй. Цахим байдлаар явуулахаар бэлтгэл ажлыг ханган технологийн тестүүдийг эцсийн байдлаар туршиж байгааг албаны хүмүүс хэллээ.

УИХ-ын гишүүд цахимаар хуралдахаа тусгай програмаар хангасан таван танхимд хуваагдах юм байна. Хэлэлцүүлэг хийхдээ олон улсад ашигладаг өндөр түвшний програм ашиглах бол санал хураалт явуулахдаа тагнуулын байгууллага хяналт тавьж болохоор дотоодын сүлжээнд холбоотой програм ашиглахаар болжээ.