Дэлхийн хамгийн өндөр настай эрэгчин горилл Оззи 61 насандаа таалал төгсчээ

Үйл явдал

Америкийн Атланта хотын амьтны хүрээлэнд дэлхий дээрх хамгийн өндөр настай эрэгчин горилл болох Оззи 61 насандаа таалал төгсчээ. Амьтны хүрээлэнгийн эмч нар одоогоор Оззи ямар өвчнөөр нас барсныг нь тодорхой хэлж мэдэхгүй байгаа ч сүүлийн үед тэрээр хоол унднаас татгалзах болсон байна. 

Оззи хоол унднаас гарснаас шалтгаалан биеийн байдал нь доройтон сульдаж байсан учраас эмч нарын баг түүнд нэмэлт хүнсний тэжээл өгч байсан ч тусыг эс олжээ. Атлантагийн амьтны хүрээлэнгийн захирал: -Оззи горилл сармагчин нас барснаар бидэнд томоохон гарз тохиолоо гэжээ. Оззид Америкийн Жоржиа мужийн амьтны хүрээлэнгийн мэргэжилтнүүд задлан шинжилгээ хийж, нас барсан шалтгааныг нь тогтоохоос гадна түүний чихмэлийг хийж үлдээхээр болжээ.