Умард Солонгосын тал он гарснаас хойш 5 дахь удаагаа пуужин туршлаа

Үйл явдал

БНАСАУ-ын цэргийнхэн он гарснаас хойш 5 дахь удаагаа Япон тэнгисийн зүг баллистик пуужин харвалаа.

Энэ талаар Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабуудын тэргүүлэгчдийн зөвлөлөөс мэдээлж, улмаар Японы эргийн хамгаалалтынхан энэ баримтыг батлан мэдээлжээ. Пхеньяны хувьд энэ удаагийн пуужингийн туршилт нь он гарснаас хойшхи 5 дахь туршилт, харвалт болсон байна. 

Пхеньян энэ удаад үл мэдэгдэх загварын хоёр далавчит пуужин харважээ. Умард Солонгосын тал өнөө өглөө улсынхаа зүүн эргээс Япон тэнгисийн зүг хоёр пуужин харвасныг богино зайн тусгалтай баллистик пуужин байж болзошгүй гэж үзэж байна.Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Пхеньян ээлжит пуужингаа улсынхаа зүүн хэсгийн Хамхун хотын бүсээс, орон нутгийн цагаар өглөөний 8 цагийн алдад ар араас нь харважээ. Японы талын мэдээлснээр Пхеньяны ар араас нь харвасан хоёр пуужин улсынх нь эдийн засгийн онцгой бүсээс гадна туссан байна.