Иранд Швейцарийн дипломат өндрөөс унаж нас баржээ

Үйл явдал

Ираны нийслэл Тегеран хот дахь Швейцарын ЭСЯ-ны 1-р нар.б. дарга харамсалтайгаар амиа алджээ. Ираны орон нутгийн хэвлэл мэдээллийнхэний дамжуулснаар гадны дипломат ажилтан Тегеран хотын хойд хэсэгт байрлах өндөр барилгаас унаж нас барсан байна.

Швейцарын гадаад хэргийн яам Иран дахь дипломат ажилтан золгүй явдлын улмаас амиа алдсан болохыг батлан мэдээлжээ. Энэ талаар гаргасан албаны мэдэгдэлд болсон хэрэг явдлын талаар дурьдаж, дипломат ажилтны ар гэрийнхэнд дуулган, эмгэнэл илэрхийлсэн байна. Ираны онцгой байдлын албаны мэдээлснээр дипломат ажилтны цогцсыг түүний амьдарч байсан байрны цэцэрлэгч олсон байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өндрөөс унаж нас барсан дипломат ажилтан нь 51 настай эмэгтэй байжээ. Ираны хууль сахиулагчид хэргийн дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхэлсэн байна.