ЭМЯ: Амны хаалтаа авч үйлчлүүлэх, олон хүний бөөгнөрсөн үйл ажиллагаанд оролцох нь маш их эрсдэлтэй

Эрүүл мэнд

Цар тахлын аюул багасаагүй ч эдийн засгаа идэвхтэй байлгах, ААНБ, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор урлаг соёл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэснээ хотын дарга мэдэгдсэн.

Харин эрүүл мэндийн яамнаас олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, ААН-үүдийг хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмийг чанд сайн мөрдөхийг анхаарууллаа.

Халдварын гинжин хэлхээ гэр бүлийн хүрээнд хамгийн их тархаж байгаа. Ингэснээр дархлаажуулалтад хамрагдаагүй жирэмсэн болон бага насны хүүхдүүд, архаг суурь өвчтэй хүмүүс хамгийн их  эрсдэлд орж байгааг салбар яамнаас  анхааруулж байна. ЭМЯ-аас олноор бөөгнөрдөг, битүү орчинд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг хязгаарлах, амны хаалтаа авч үйлчлүүлдэг газруудыг 22 цагаас хойш ажиллуулахгүй байх саналыг УОК-т удаа дараа хүргүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Учир нь дельта вирус нь маш хурдацтай тархдагаас гадна иргэд нэмэлт  тун вакцинд хангалттай хэмжээнд хамрагдаагүй учир эрсдэлтэй гэдгийг онцолсон юм.