Б. Ууганбаяр: Өдөрт 12 мянган PCR шинжилгээ авч байгаа нь хангалттай үзүүлэлт

Эрүүл мэнд

Коронавирусийн халдвар авсан иргэдийг зайлшгүй PCR шинжилгээ өгч баталгаажуулах шаардлагыг зарим ЭМБ тавих болжээ.

Гэвч PCR-ын шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа газар тун ховор, сорьцын тоо ч бага байгааг иргэд шүүмжлэн ярьж байна.

Харин ЭМЯ-аас PCR  шинжилгээ авах цэгийг нэмэхгүй, шинж тэмдгээр илрүүлэх, эмчлэх  бодлого барьж байгааг мэдээллээ.

“Нэг өрх-нэг шинжилгээ” зэрэг PCR шинжилгээнд олон нийтийг хамруулах ажил, арга хэмжээг зохион байгуулж байсан. Энэ нь төдийлөн үр дүнгүй байсныг НЭМГ-аас тодотгож байна. Тиймээс иргэдийг хариуцлагатай байж олон нийтийн газраар явахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмнэлэгтээ хандахыг санууллаа.