Б. Ариун-Эрдэнэ: Булган аймагт "Айрагны өргөө" хамгийн хэрэгтэй бүтээн байгуулалтын нэг мөн

Улс төр

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.8 тэрбум төгрөгөөр айрагны өргөө барихаар төсвийг баталсан.

Үүнийг олон нийт шүүмжилж, айрагны өргөөнөөс илүү хэрэгцээтэй бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Харин аймгийн засаг дарга Булган аймагт "Айрагны өргөө" барих нь хамгийн хэрэгтэй бүтээн байгуулалтын нэг мөн гэх тайлбарыг өгч байна.

Булган аймаг айргаараа алдартай. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх үүднээс дээрх бүтээн байгуулалтын ажлыг хийх нь зөв гэж үзэж, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүсэлт гаргаж, улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулахаар болсон гэлээ. Үүнээс гадна дээрх айрагны өргөөг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бариулах ажлыг хөөцөлдсөн ч амжилт олоогүй гэдгийг аймгийн засаг дарга онцоллоо. 

ШУУД ҮЗЭХ