Грек эртний Парфеноны сүмийн гантиган баримлуудыг Их Британиас буцаан авахыг хүсч байна

Үйл явдал

Грек улс Их Британийн талд хандан улсынх нь соёлын өвд хамаарах эд зүйлсийг буцаан өгөх хүсэлт тавьжээ. Грекийн тал эртний Парфеноны сүмийн гантиган баримлуудыг Их Британиас буцаан авахыг хүсч байгаа юм. 

Афины эрх баригчид энэхүү хүсэлтийг Их Британийн талд хандан албан ёсоор тавьжээ. Грекийн түүх соёлын эд өлгийн зүйлсийг түүхэн эх оронд нь буцаан өгөх асуудлыг хоёр улсын засгийн газрын тэргүүн нарын уулзалтын үеэр мөн хэлэлцсэн байна.

Лондоны тал эртний Грекийн түүх соёлын эд зүйлсийг одоогоос 200-аад жилийн тэртээ хууль ёсны дагуу авсан гэж үзэн, буцаан өгөхөөс  цааргалж байсан юм.

Османы эзэнт гүрний үед Британийн элчин сайд тухайн үеийн Парфеноноос гантиг баримлуудыг авч, хууль ёсны дагуу эх орондоо авчирсан гэж тооцдог байна. Британийн элчинг гантиг баримлуудыг хулгайлсанд буруутгадаг ч зарим нь түүхэн эд өлгийн зүйлсийг устаж үгүй болохоос аварсан ч гэж ярилцдаг байна.