ЕГИПЕТ: Үер усны гамшгийн хажуугаар мөн хилэнц хорхойн нүүдэл дэгджээ

Үйл явдал

Египтэд мөн үер усны гамшиг нүүрлээд байна. Үер усны гамшгийн хажуугаар мөн хилэнц хорхойн нүүдэл ч болжээ. 

Египтийн өмнөд хэсгийн Асуан мужид хилэнц хорхойн нүүдэлд дайруулснаас 4 хүн амиа алдаж, бараг 500-аад хүн ямар нэгэн байдлаар өртжээ.

Хилэнц хорхойн нүүдэл цаг агаарын таагүй байдлаас болж дэгдсэн байна. Хилэнц хорхойнууд хүчтэй аадар бороо, мөндөрнөөс зугтан хотын гудамж талбайгаар нэг тарсан байна. Асуан мужид цаг агаарын байдал тавгүйтэн хүчтэй аадар бороо орсноос үер усны гамшиг нүүрлэжээ.

Мужийн иргэд болон аялагч жуулчдыг хилэнц хорхойн нүүдэл өнгөртөл орон гэрээсээ гарахгүй байхыг, мөн мод ихтэй газраас хол байхыг сануулжээ. Египт нь хилэнц хорхойны эх орон гэж тооцогддог юм. Хилэнц хорхойнд хатгуулсан хүн хордож, цагийн дотор амиа алддаг байна.