ИХ БРИТАНИ: Цэргийн F-35 сөнөөгч онгоц сургуулилтын нислэг үйлдэж байгаад осолджээ

Үйл явдал

Их Британийн цэргийн F-35 сөнөөгч онгоц Газрын Дундад тэнгисийн уснаа сургуулилтын төлөвлөгөөт нислэг үйлдэж байгаад осолджээ. Энэ талаар Их БРитанийн батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. 

F-35 сөнөөгч онгоц Газрын Дундад тэнгисийн уснаа осолджээ. Сөнөөгч онгоцны нисэгч аюулын суудлаа салган ослоос амьд мэнд гарчээ. Түүнийг “Хатан хаан Элизабет” хөлөг онгоцон дээр эсэн мэнд авчирсан байна. F-35 сөнөөгч онгоц Гринвичийн цагаар өглөөний 10 цагийн орчимд олон улсын усан хил дотор осолджээ. Энэ үеэр эргэн тойронд нь өөр онгоц байгаагүй юм.

Осол болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.