Венесуэл Улс хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оркестр хөгжим тоглуулснаараа бичигджээ

Энтертэйнмент

Венесуэл улс дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оркестр хөгжим тоглуулснаараа бичигджээ.  Венесуэлд нэг дор 12 мянган хөгжимчин цуглаж дэлхийн сонгодог бүтээлүүдээс эгшиглүүлсэн байна. 

Дэлхийн хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оркестр 2019 онд Оросод тоглон, дээд амжилтын эзэн болоод байсан бол Венесуэлын хүүхэд залуусын оркестр энэ амжилтыг эвджээ. Венесуэлын холбоо, харилцааны сайд Фрэдди Саньес улсынхаа өнцөг булан бүрээс цуглан, хамгийн олон хүний оркестр бүрдүүлэн Гиннесийн номонд орсон хүүхэд залуусынхаа амжилтаар бахархаж байгаагаа хэлжээ.

Дэлхийн хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оркестр хөгжим энэ сарын 13-нд Каракас хотын Цэргийн академийн хашаанд цуглан Чайковскийн “Славян марш” аялгууг эгшиглүүлжээ. Оркестрыг удирдаач Андрес Асканио удирдан, Симон Боливарын нэрэмжит оркестр хөгжмийн хөгжимчид, мөн Венесуэлын өнцөг булан бүрээс ирсэн 12 настай хүүхдүүд нэгдэн, нийтдээ 12 мянган хүн нэгэн зэрэг хөгжим тогложээ.