Лондонд Эми Уайнхауст зориулсан үзэсгэлэн нээгджээ

Энтертэйнмент

Английн нийслэл Лондон хотод Эми Уайнхауст зориулсан үзэсгэлэн нээгджээ.

Английн нэртэй дуучин хорвоогийн мөнх бусыг үзүүлээд 10 жил хэдийнэ болсон ч Эмигийн амьдрал, уран бүтээл урьдын адил шүтэн бишрэгчдийнх нь анхаарлаас гараагүй байгаа юм. 

Эми Уайнхаус R&B, соул, жазз гэхчлэн хөгжмийн олон урсгалаар уран бүтээл туурвин, түүний дуунууд өнөөдөр ч амьдарсаар байгаа юм. Түүнийг 2000-аад оны Их Британийн хамгийн шилдэг дуучин гэж үздэг юм.

Лондон хотод байрлах Дизайны музейд Эми Уайнхауст зориулсан шинэ үзэсгэлэн нээгджээ. “Эми-тайзны ард” гэсэн нэртэй энэхүү үзэсгэлэнг дуучны гэр бүлийнхэнтэй нь хамтран гаргажээ. Үзэсгэлэнд дуучны гар бичмэлүүд, гитар хөгжим, өмсч байсан даашинзнуудыг нь, мөн мэдээж хэрэг түүний уран бүтээл, цомгуудыг нь дэлгэн тавьжээ.