Файзер бүүстер тун нь Омикрон хувилбараас үр дүнтэй хамгаалж байна гэж судалгаагаар тогтоожээ

Ковид-19 /дэлхий/

Тус компани лабораторид цусны дээжинд шинжилгээ хийжээ. 

Файзер/БиоНТек компанийн гаргасан коронавирусний эсрэг бүүстер тун нь одоо хурдтай тархаж буй Омикрон хувилбараас маш үр дүнтэй хамгаалж байгааг лабораторийн туршилтаар тогтоосон гэж Лхагва гарагт мэдэгджээ.

Зөвхөн хоёр тун хийлгэсэн хүмүүсийн цусны шинжилгээтэй харьцуулахад Омикроноос хамгаалах эсрэг биеийн түвшин бага байсан гэнэ. Өөрөөр хэлбэл хоёр тун нь шинэ хувилбарын эсрэг хамгаалахад хангалтгүй гэсэн үг юм. 

Судалгааны үр дүнг хурдан гаргахын тулд цөөн тооны 39 дээж дээр хийсэн байна. 

Одоогоор АНУ-д өдөрт 100 мянга гаруй халдвар илэрч, эмнэлэгт хэвтэх шалтгаан, мөн нас баралтын өсөлт нь бараг голдуу Дельта хувилбараар үүсгэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллагууд тодорхойлж байна.

 

Эх сурвалж: NYT