Омикрон коронавирусийн хувилбарын эхний халдвар АНУ-д бүртгэгдлээ

Ковид-19 /дэлхий/

Калифорни мужийн нийтийн эрүүл мэндийн албаныхан АНУ-д Омикрон коронавирусийн хувилбарын эхний тохиолдол бүртгэгдснийг баталллаа.

Лхагва гарагт Өвчин хянах, сэргийлэх төвийн гаргасан мэдээллээр, халдвар авсан өвчтөн саяхан Өмнөд Африкаас буцаж ирсэн юм байна.

Тэр хүн бүрэн дархлаажса байсан, шинж тэмдэг нь хөнгөн, одоогоор өөрийгөө тусгаарласан байгаа гэнэ.

АНУ болон зарим орон Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави гэсэн 8 орноос ирсэн нислэгт хязгаарлалт тогтоосон. 

Шинэ судалгаагаар Омикрон хувилбар нь аль хэдийнэ баруун Европт тархсан байж магадгүй гэнэ. 

ДЭМБ-ын мэдээлснээр одоогоор Их Британи, Канад, Европын гишүүн орнууд зэрэг нийт 23 улсад хамгийн хүнд хэлбэрийн мутацилагдсан хувилбар болох Омикрон илрээд байна. 

Эх сурвалж: BBC