Засгийн газар

Энэхүү хандивын аянг сайд Д.Сумъяабазар дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө нэг өдрийн цалинг хандивлан хандивын аянг эхлүүлж уриалж байгаагаа илэрхийллээ. 

Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.

БНХАУ-д хандив өргөх уриалгыг “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ, “Монголын геологийн холбоо” ТББ, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” ГҮТББ, “Монголын Үндэсний Аж үйлдвэрийн зөвлөл” ТББ, “Монголын нефть, хийн Үндэсний ассоциаци”, “Монгол Нүүр ассоциаци”, “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ болон бусад холбоод нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлахаа мэдэгдлээ.