Amazon компанид Италид 1.3 тэрбум еврогийн торгууль оногдуулжээ

Үйл явдал

Италийн монопольчлолын эсрэг алба Америкийн интернэт худалдааны Amazon компанид 1,3 тэрбум еврогийн мөнгөн торгууль тавьжээ. Италийн тал Amazon компанийг онлайн худалдааны зах зээл дэх тэргүүлэгч байр сууриа ашиглан тээвэр ложистикийн үйлчилгээгээ тэлж, ЕХ-ны монопольчлолын эсрэг хуулийн 102-р зүйл заалтыг зөрчиж байгаад буруутгасан байна. 

Энэхүү зүйл заалтад томоохон компаниудын зах зээл дэх давамгайллыг хязгаарлахаар заасан байдаг юм. Италийн монопольчлолын эсрэг алба Amazon компанийг бусад өрсөлдөгч компаниудын боломжийг хааж, онлайн худалдааны салбарт орон зайгаа хэт тэлэх бодлого баримталж байгааг шүүмжилжээ. Италийн мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн 11-р сард Amazon болон Apple компанид шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн хэргээр мөн 69 сая еврогийн торгууль тавьсан байна.