Бразилын Рио де Жанейро хотын ядуусын дүүргийн хүүхдүүд Санта өвөөгөөс бэлэг авчээ

Үйл явдал

Бразилд зул сарын баярыг тохиолдуулан Санта Клаус өвөө хүүхэд багачууд дээр зорин очиж, баяр хүргэн бэлэг тарааж байна. Бразилын Рио де Жанейро хотын захын дүүргүүдэд Санта Клаус нисдэг тэрэг хөлөглөн очиж, эндхийн хүүхдүүдэд бэлэг тараажээ.

Олон улсын байгууллагууд, хүүхэд хамгааллын газартай хамтран Риогийн захын, ядуусын дүүргийн хүүхдүүдэд зориулан 300 мянган бэлэг бэлджээ. Эдгээрийг Риогийн 200 гаруй фавел буюу ядуусын дүүргийн хүүхдүүдэд тараасан байна. Бразилын хоёр дахь томоохон хотын хүүхдүүдэд зориулан хүнсний зүйлс, амттан багтаасан бэлэг бэлдсэн байна. Зул сарын бэлгийн уутанд цагаан будаа, гурил, тос, гоймон, сахар мөн мэдээж хэрэг хүүхдүүдэд зориулан амттан ч хийжээ.