Мьянмарт цэргийнхний гарт 30-аад хүн амиа алджээ

BBC

Үйл явдал

Мьянмарт цэргийнхэний явуулсан ажиллагааны дүнд 30-аад хүн амиа алджээ.

Мьянмарын цэргийнхэн улсынхаа зүүн хэсэгт байрлах Мо Со тосгонд нутгийн салан тусгаарлагчдын эсрэг ажиллагаа явуулжээ. 

Хууль эрхийн байгууллагынханий мэдээлж байгаагаар Мьянмарын цэргийнхний салан тусгаарлагчдын эсрэг явуулсан гэх ажиллагааны үеэр эмэгтэйчүүд хүүхдүүд өртөн амиа алдсан байна. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар цэргийнхэн машинтай хүмүүс рүү халдан, тэднийг устгаж, улмаар машин дотор нь шатаасан байна. Мьянмарын цэргийн эх сурвалж салан тусгаарлагчид 7 машинтай цуваа болон явж, цэргийнхний тавьсан шаардлагыг үл тоон зогсоогүй учраас гал нээж, ажиллагаа явуулсан гэж мэдээлжээ.