Европарламентын тэргүүн Давид Сассоли өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ

Үйл явдал

Европарламентын тэргүүн Давид Сассоли шинэ оны өмнөхөн, 12-р сарын сүүлээр Италид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Түүний дархлааны систем унаж, биеийн байдал нь муудсан учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Давид Сассолийн биеийн байдал муудан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар даваа гарагт Европарламентын тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Роберто Куилло мэдээлжээ. Түүний мэдээлснээр Сассоли 12-р сарын 26-нд Италийн эмнэлэгт хэвтэн, өнөөдрийг хүртэл эмчлүүлж байжээ.

Европарламентын тэргүүний эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор албан ажил нь түр хугацаагаар зогсч, Сассолийн оролцох байсан зарим арга хэмжээ цуцлагдан хойшлогдсон талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн юм. Гэвч Сассолиг эмнэлэгт таалал төгссөн талаарх мэдээлэл өнөөдөр ирлээ. 65 настай Сассоли өмнө нь өнгөрсөн оны 9-р сард Страсбургед уушигны үрэвслийн улмаас эмнэлэгт хэвтэж байжээ.

Гэхдээ түүний энэ өвчин коронавирусний халдвартай холбоогүй байсан гэж мэдээлж байжээ. Давид Сассоли 2019 оны 7-р сард 2 жил хагасын хугацаагаар Европарламентын тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.