АНУ-ын Лос Анжелес хотын төмөр зам дагуу дээрэм тонуул ихэсчээ

Үйл явдал

Америкийн Лос Анжелес хотод сүүлийн үед хулгай, дээрэм тонуул газар авчээ. Ингэхдээ төмөр зам дагасан дээрмийн үйл ажиллагаа идэвхжиж, цаашлаад төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачаа бараа эзэддээ хүрэхгүй байх нь элбэг болсон байна. 

Лос Анжелесын төмөр зам дагуу хэдэн зуун ачаа бараа шидэгдэж, хэзээ ч хаягаараа эзэддээ хүрч чадахгүй болж ачаа бараа замаасаа алдагдаж байна. Энд бараг өдөр алгасалгүй ачааны галт тэрэгний цуваа руу халдан, тонон дээрэмдэх явдал гарч байгаа юм. Ингэхдээ ийнхүү дээрэм тонуул хийгчид ачааны галт тэргийг тонохдоо үнэ хүрэхүйц ачаа барааг шилж сонгон авч, бусад хямд, овортой барааг төмөр замын хоёр талаар хаяж байна. Дээрэмчдийн халдлагад Америкийн шуудангийн болон ачаа бараа хүргэлтийн компаниуд болох Amazon, Target, UPS болон FedExкомпанийн төмөр замаар хийж байгаа тээвэрлэлт, ачаа өртөх болжээ.

Төмөр замын  Union Pacific оператор компанийн мэдээлж байгаагаар сүүлийн жилийн хугацаанд Лос Анжелес орчимд ачаа бараа тонон дээрэмдэх явдал бараг 160%-иар өсчээ.