Польшийн хилчид дүрвэгсдийг хууль бусаар хил давуулж байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Үйл явдал

Польшийн хилчид Польш-Беларусийн хилээр дамжуулан Баруун Европын улс орнууд руу хууль бусаар дүрвэгсдийг хил давуулж байсан бүлэг этгээдийг илрүүлэн саатуулжээ. Эдгээр хүмүүс хууль бус үйлдлийнхээ төлөө нэг дүрвэгчээс 3 мянган евро авч, хил давуулж байсан болохыг тогтоосон байна. 

Польшийн хилийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр гадны дүрвэгсдийн хувьд Польш Улс тэдний зорьж байгаа сүүлийн буудал биш, харин цааш Баруун Европын орнууд руу гарах дамжин өнгөрөх улс болж байгаа нь тодорхой.

Манай орны хилээр орж ирсэн гадны дүрвэгсдийн 90 гаруй хувь нь цааш, бусад улс орныг зорих сонирхолтой байдаг гэж хэлжээ. Тэгвэл ийнхүү Польшид ирсэн хүмүүсийг цааш хил давуулахад зуучилж байсан хүмүүсийн дунд энэ улсад амьдардаг Тунис, Гүрж, Украин, Сири гаралтай иргэд, мөн түүнчлэн Польшийн иргэд байгаа юм. Тэд гадны дүрвэгсдийг Польшийн хилээр цааш хууль бусаар гаргаж, сая сая евро олж байжээ.