Засгийн газар

Энэхүү санхүүжилтийг АНУ-ын төрийн департаментын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газраас олгохоор болж байгаа юм.  Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөл нь Монгол Улсад хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн бүх хэлбэртэй тэмцэхэд ЗГ, холбогдох яамд, Прокурорын байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хүчин чармайлтыг нэмэгдүүлнэ гэж онцолж байна.

МАЙКЛ КЛЕЧЕСКИ- АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД

"Монгол Улсад 2019 оноос хойш гурав дахь томоохон санхүүжилтээ АНУ-аас олгож байна. Энэ бол буцалтгүй тусламж гэж ойлгож болно. Энэ төсөл хэрэгжснээр тодорхой үр дүн гарч, Монгол улсын хүүхдүүд гэмт хэрэгт өртөх эрсдэл нь буурна гэдэгт бид найдаж байгаа. Хэрэгжүүлэх бүх хүмүүст амжилт хүсч байна"

 

Монгол мөнгөөр 15 орчим тэрбум төгрөгийг манай улс Америкийн талтай олон удаагийн хэлэлцээр хийсний үр дүнд ийнхүү авахаар болж байгаа юм. Энэхүү санхүүжилийг авснаар Монгол улс хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс нь хамгаалах, мөн хүний наймаатай тэмцэхэд ахиц гарна гэж Америкийн тал үзэж байгаа юм.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ