ОХУ-Беларусийн талууд хамтарсан цэргийн сургуулилт явуулахаар бэлтгэж байна

Улс төр

ОХУ, Беларусийн талууд хамтран цэргийн өргөн хүрээний сургуулилт явуулахаар төлөвлөж байна. 

Цэргийн хамтарсан сургуулилтад оролцохоор Беларусьд Оросын цэргийн хүчнийхэн эхнээсээ ирж байна. 

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Москва Минскийн талууд ирэх 2-р сард хамтарсан цэргийн сургуулилт явуулахаар төлөвлөж байгааг батлан мэдэгджээ. Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилтыг Беларусийн Польш болон Украинтай залгаа баруун болон өмнөд хил дагуух бүсэд явуулах юм. Тэгвэл Минскийн талын энэ талаарх мэдээллийн дараагаар НАТО, Беларусийн хилийн дагуу мянгаад хүний бүрэлдэхүүнтэй цэрэг дайчид төвлөрүүлжээ.