Засгийн газар

Дэлхий нийтээр тархаад байгаа коронавируст халдварын улмаас 190 гаруй улс орон сургалтын байгууллагууддаа хөл хорио тогтоогоод байна. Манай улсын хувьд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг 4-р сарын 30-ны өдрийг хүртэл хязгаарлаад байгаа. Харин Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд хөл хорионы хугацааг 5-р сарын 30-ны өдөр хүртэл дахин сунгах асуудлыг салбар яам Улсын онцгой комисст танилцуулахаар болсон.

Үүнтэй холбоотойгоор төгсөх ангийн 28 мянга гаруй сурагчид шалгалтаа хэрхэн өгөх, шалгалтандаа ямар байдлаар бэлдэх асуудал үүсч байгаа. БСШУСЯ-нд төгсөх ангийн сурагчдын эцэг эхээс маш их гомдол ирж байгааг хэллээ. Тиймээс онцгой нөхцлийн горимд нийцүүлэх 12-р ангийн сурагчдыг хэрхэн хичээллүүлж болох асуудлыг судлаж байгааг хэллээ. Сурагчдад тусгайлан давтлага, хичээл хийлгэх эсэхийг ирэх долоо хоногт эцэслэх юм байна.