Хэдийгээр цар тахлын омикрон вирусний халдвар буураагүй хэвээр байгаа ч ЕХ-ны улс орнууд евро бүсийн улс орнуудын хүрээнд зорчих хөдөлгөөнөө нээж байна.
Цар тахлын халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа ч Европын орнууд хоорондын зорчих хөдөлгөөнөө нээж, зорчиход амар хялбар болгож байна.
ЕХ-ны улс орнуудын иргэд евро бүсийн хэмжээнд нэг орноос нөгөө рүү вакцины үнэмлэхтэй бол чөлөөтэй зорчих боломжтой болжээ. Энэ талаар Брюссель хотноо болсон уулзалтан дээр ЕХ-ны сайд нар хэлэлцэн тохиролцсон байна. Тэд ирэх 2-р сарын 1-нээс эхлэн вакцинд хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэсэн иргэдийг зохих баримтаа үзүүлээд ЕХ-ны улс орнуудын хооронд ямарваа карантин, нэмэлт илрүүлэг тестэд хамралгүй чөлөөтэй зорчих эрхийг нээж байна. Цар тахлын омикрон вирус дэгдсэнээс хойш Европын газрын зураг бараг бүхэлдээ улаан хүрэн өнгөөр будагдаж, ихэнх улс орон коронавирусний голомт болсон юм. Гэсэн ч үүнийг дагаад улс орнууд хүн амаа вакцинжуулах үйл явцаа идэвхжүүлж, хязгаарлалтын журмаа чангатгасны дүнд улс орнуудад дархлаажуулалтын хувь эрс нэмэгджээ.