Засгийн газар

Цар тахлаас сэргийлэх ажилд улс орон бүр эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарч эхлэсэн. Улмаар эмнэлгийг маш богино хугацаанд барьж байгаа олон жишээ ч байна. Тэгвэл манай улсын Засгийн газар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж, эмнэлгийн барилгын ажлуудыг шуурхайлах тогтоол гаргажээ.

Сангийн яамнаас шаардлагатай төсөв санхүүг хугацаа алдалгүй шийдэж байгааг ч хэлж байна. Үүнээс гадна ирэх долоо хоногт УИХ тогтоол гаргаж АТГ болон холбогдох байгууллагууд өр барагдуулах чиглэлд ажиллаж эхлэнэ гэлээ. Хамгийн эхэнд Капитал банкнаас хоёр сувиллын зориулалттай барилга газрыг хураан авч ЭМД-ын сангийн өр барагдуулалтад өгнө гэлээ.