Хүйтнийг үл ажран гадны хэдэн зуун дүрвэгч, цагаач Испаниас Франц Улсыг зорин явж байна

Үйл явдал

Өвлийн хүйтэн улирал, хүнд хэцүү зам туулахыг үл харгалзан гадны хэдэн зуун дүрвэгч, цагаач Испаниас Франц улсыг зорин явж байна. Бискайн хойгийн эрэг дагуух Ирун-Андай хилийн боомтод гадны дүрвэгсдийн хөл хөдөлгөөн нэмэгджээ. 

Ирун-Андай боомтод хууль бус дүрвэгсэд эндхийн Бидасоа голоор дамжин сэлж ирж байгаагаас гадна мөн галт тэргээр ч зорчин ирж байна. Испаниас Франц улсыг зорьж байгаа дүрвэгсдийг Францын тал хүлээн авахаас татгалзаж, өнгөрсөн онд л гэхэд 13 мянган хүсэлтэд татгалзсан хариу өгсөн ч дүрвэгсэд хилээр нэвтрэхээр зорин ирсээр байна. Испанийн тал Францыг Нэгдсэн Европын дүрвэгсдийг хүлээн авах журмыг зөрчиж байгаад буруутгаж байна. Учир нь Францын тал ийнхүү татгалзсан хариу өгснөөр дүрвэгсэд хоёр улсын хилээр нэвтрэхийн тулд илүү аюултай, илүү тойруу зам сонгож, улмаар амиа алдахад ч хүрч байгаа юм. Тэгвэл Франц улс энэхүү үүнийг эсэргүүцэн, Атлантын Пиренейн хойгийн эрх баригчид хуулийн дагуу татгалзсан хариу өгч байгаа гэж мэдэгдэж байна. Тэгвэл энэ хооронд хилийн Испанийн талд цугласан гадны хууль бус дүрвэгсдэд Улаан Загалмайн нийгэмлэгийн ажилтнууд тусламж үзүүлж, тэдэнд зориулан жижиг хотхон байгуулж, хоол хүнс, хоноглох газраар хангаж байна.