Засгийн газар

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбоотой Мэргэжлийн хяналтын газраас хүнсний зах, худалдааны төв, дэлгүүрүүдээр хяналт шалгалт хийхэд хадгалалтын горим алдсан, хугацаа дуусч муудсан бараа бүтээгдэхүүн худалдаалах зөрчил их илэрчээ.

Тиймээс хүүхдийн бэлгийг сонгохдоо сайтар анхаарч хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүн сонгохыг уриаллаа. Мөн айл гэр, албан байгууллагууд хүүхдийг олноор цуглуулж бэлэг тараахгүй байхыг мэргэжлийн байгууллага анхаарууллаа. Хордлогоос эхлээд аливаа өвчлөл нэмэгдэх нь ХӨСҮТ-ийн ачааллыг нэмэгдүүлэх тул иргэд дор бүрнээ ухамсартай байх хэрэгтэйг хэлж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ