БНСУ-д ерөнхийлөгчийн 20 дахь удаагийн сонгуулийн санал хураалт эхэллээ

Улс төр

БНСУ-д энэ сарын 9-нд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох юм. Тэгвэл 20 дахь удаагаа болж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт энэ баасан гарагаас эхэлж, иргэд сонгогчид сонгуулийн албан ёсны өдрөөс өмнө саналаа өгөх боломжтой юм. 

Баасан гарагт Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан байдлаар саналаа өгөх хүсэлтэй байгаа иргэдэд зориулан 3,552 санал авах байр нээгджээ. Санал авах байрууд өглөөний 6 цагаас оройн 18 цагийн хооронд энэ баасан болон бямба гарагуудад урьдчилсан байдлаар санал авах юм.

Өмнөд Солонгосын иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцоход уриалан нэр дэвшигчид болон нөлөө бүхий улстөрчид саналаа урьдчилсан байдлаар өгчээ. Түүнчлэн COVID-19 цар тахлын улмаас хөл хорио, хязгаарлалтад байгаа иргэд урьдчилсан байдлаар саналаа өгөх эрхтэй байгаа юм. Урьдчилсан сонгуулийн ирц идэвхи өндөр байж, нийтдээ Өмнөд Солонгосын 44,2 сая иргэн сонгуульд оролцох эрхтэйгээс 8,75% буюу 3,8 сая иргэн саналаа хэдийнэ өгчээ.