Засгийн газар

УОК-ын 23 дахь хурал өнөөдөр болж таван асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар ХӨСҮТ-ийн хүчин чадал, нөхцөл байдлын талаар сонсчээ. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 194 хүн коронавируст халдвартай байснаас 89 хүн бүрэн эдгэрээд байгаа юм.

ХӨСҮТ нэг хүнийг эмчлэх дундаж ор хоног 30 гэж үзэн шаардлагатай эм тариа хамгаалах хэрэгслийн 30 хоногийн нөөцтэй байгаагаа хэлжээ. N95 амны хаалт бага зэрэг дутагдалтай байгаа тул УОК уг асуудлыг шийдэхээр боллоо.

Мөн хуралдаанаар төрийн байгууллагын давхардсан шалгалтуудыг онцгой дэглэм тогтоосон хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа.

Энэ сарын 21-ний өдөр 1 сая ам.долларын хамгаалах хэрэгсэл хувцсыг манай улс АНУ-д тусламжаар хүргэж өгөхөөр болжээ. Ингэхдээ 250-260 иргэнээ АНУ-аас татан авахаар төлөвлөсөн байна.

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ