АНУ-д Украиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал

АНУ-д мөн Украины дайн тулааныг эсэргүүцсэн олны жагсаал болсон юм. Америкийн Нью Йорк хотын төвд “Украиныг дэмжигч ээж нарын марш” нэртэй жагсаал болжээ.

Нью Йорк хотноо болсон жагсаалд Украин гаралтай иргэд олноороо цугласан байна. Тэд Украинд үргэлжилж байгаа дайн тулааныг нэн даруй зогсоохыг шаардан, Оросын эсрэг дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг улс орнуудаас хүсч байжээ. Вашингтон Украины цэрэг армийн хэрэгцээнд зориулан 350 сая доллар хуваарилсан юм.