Засгийн газар

Өнөөдөр БОАЖ-ын сайд Д. Сарангэрэл Монгол Улсад суугаа элчин сайдуудтай уулзлаа. Унгар, Австрали, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа эчин сайдууд мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Нашида Сатар болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзлаа. Уулзалтаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр болон цаашдын хамтын ажиллагааны тухай ярилаа.

БОАЖ-ын сайд Д. Сарангэрэл уулзалтаа өглөө 10:00 цагаас эхлүүллээ. Тэрбээр хамгийн эхэнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Нашида Сатартай уулзаж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран дийлэнх төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг байна. Уул уурхайн салбар дахь байгаль орчны засаглалыг сайжруулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүн төвтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилго, чиглэлтэй томоохон болон жижиг төсөл хөтөлбөрүүдийг цаашид үр дүнтэй, ажилттай хэрэгжүүлэхээ ярилаа. Төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж, залуучуудыг хөгжүүлэх чухал шаардлага гарсныг энэ үеэр онцолж байсан юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Нашида Сатар хэлэхдээ “Аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа улам сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, эдгээр асуудлыг Засгийн газартаа уламжилж, манлайлж ажиллахыг салбарын сайд Д. Сарангэрэлээс хүсч байсан юм. 

НАШИДА САТАР НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРЛОГЧ

Орчуулга: БОАЖЯ бол НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагаатай чухал салбарын нэг. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн зүгээс БОАЖЯ-тай биологийн төрөл зүйлийн хүрээнд эко системийн хамгаалал, уул уурхайн салбар дахь байгаль орчны засаглалыг сайжруулах, тэр дундаа хүний эрхэд суурилсан арга  барилыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт болон хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах зэрэг чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Бид ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахда чиглэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бол дэлхийд дахинд чухалд тооцогдох асуудал. Энэ тал дээр Монгол улсын зүгээс тодорхой хувь нэмрээ оруулж, тодорхой ахиц гаргаж байгаад баяртай байна. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал шийдвэр, манлайлж ажиллана гэдэгт итгэж байгаагаа Д. Сарангэрэл сайдад илэрхийлж байна. 

Энэ уулзалтын дараа БОАЖ-ын сайд Д. Сарангэрэл ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, Сергей Диордицатай уулзсан юм. Уулзалтын эхэнд Сергей Диордица ДЭМБ-ын НДББ-ийн захирал Тазаши Касейн мэнчилгээг Д. Сарангэрэл сайдад уламжлаад эрүүл мэндийн салбарт нягт холбоотой ажиллаж байсан адил Байгаль орчин, аялал жуулчланы салбарт ч мөн хамтарч ажиллана гэдгээ хэллээ. Хүний эрүүл мэндтэй шууд холбоотой, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох бүх асуудлыг шийдвэрлэх тухай яригдлаа. Агаар, ус, хөрсийг бохирдлуулж байгаа эх үүсвэр, хүчин зүйлийг шийдвэрлэх зэрэг хэд хэдэн асуудлыг энд ярилаа. Мөн агаарын чанарыг хянах цэгүүдийг нэмэгдүүлж, нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5 ыг хэмжих төхөөрөмжүүдийг нэмэгдүүлнэ гэдгээ хэллээ.

СЕРГЕЙ ДИОРДИЦА ХЭЛЭХДЭЭ,

МУ-ын засгийн газар агаарын бохирдлоо 50 хувиар бууруулж чадсан. Одоо 80 хувиар бууруулахаар ажиллаж байгаа. Бидний зүгээс үүнийг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна хэмээсэн юм. Монгол Улс агаарын бохирдлын тухай биш чанарын асуудал ярьдаг улс болж, цэвэр агаартай улс орны тоонд шилжинэ гэдэгт итгэж байгаагаа энэ үеэр хэлж байсан юм. 

Сайд Д. Сарангэрэл ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзсаны дараа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Филипп Малонтай уулзлаа. Аялал жуулчлалын салбарт дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг элчин сайд Филипп Малоноос хүслээ. Зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдаа чиглэлд хамтарч ажиллахаа ярилцлаа. Британи Улс дэлхийн далай тэнгисийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах санаачилга өрнүүлж байгаа. Энэ ажлыг дэмжихийг БОАЖ-ын сайд Д. Сарангэрэээс хүсч байлаа. Мөн байгал орчин, аялал жуулчлалын мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх асуудлыг хөндөж байсан юм.