АИ-95 болон АИ-98 бензиний үнэ нэмэгджээ. Литр нь 3260 төгрөг байсан АИ-95 бензин 350 төгрөгөөр нэмэгдэж 3610 төгрөг, АИ-98 бензин 20 хувь буюу 300 төгрөгөөр үнэ нь өссөн байна. Харин өргөн хэрэглээний АИ-92 автобензин, А-80 дизель түлшний үнэ өсөөгүй, 4 дүгээр сарын ханшаар борлуулж байгааг импортлогч компаниуд мэдэгдлээ.
Манай улсын АИ-95 бензиний сарын хэрэглээ 4000 тонн байдаг, энэ нь шатахууны нийт хэрэглээний 6 хүрэхгүй хувийг эзэлж байна. АИ-98 бензиний хувьд тансаг зэрэглэлийн автомашины ангиллынх бөгөөд дотоодын зах зээлийн 0.5 хувийг эзэлдэг байна.
https://www.globalpetrolprices.com/gasoline_prices/ мэдээлснээр ОХУ-д АИ-92 автобензин 48 рубль буюу литр нь 2460 төгрөг байгаа бол БНХАУ-д нэг литр бензин 4536 төгрөгтэй тэнцэж байна.
Эндээс харахад импортлогч манай улсын хувьд үйлдвэрлэгч орнуудаас хямд үнээр борлуулж байгаа нь өргөн хэрэглээний АИ-92 бензин болон Дизель түлшний Гаалийн болон Онцгой албан татварыг тэглэж, “Роснефть” НХН-тэй хэлцэл хийсний үр дүн гэдгийг тодотгож болно.
Дашрамд дурдахад, улсын хэмжээнд зургаадугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт 153,074 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,104 тн, АИ-92 автобензин 48,041 тн, АИ-95 автобензин 6,342 тн, ДТ 81,597 тн байгаа ба АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 48 хоногийн, А-80 автобензиний 73, ДТ-ний 30 хоногийн, онгоцны түлш 69 хоногийн хэвийн нөөцтэй байгаа.