Засгийн газар

Өнөөдөр үдээс хойш Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах юм. Айлчлалын үеэр гадаад харилцааны сайд нарын ганцаарчилсан уулзалт, яриа хэлэлцээрт гарын үсэг зурах, мөн төрийн өндөрлөгүүдэд бараалхах юм.

Манай хоёр улс 1949 оны 10-р сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Үүнээс хойш харилцаагаа ахиулж 2018 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпины манай улсад хийсэн айлчлалаар хоёр улсын харилцааны түвшинг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх улс төрийн шийдвэрийг зарласан юм. Энэ удаагийн айлчлал дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед хийгдэж байгаа гэдгээр онцлог. Айлчлалын үеэр хийх уулзалт, хэлэлцээгээр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд гарч буй ахицыг бататгаж, баримт бичигт газрын үсэг зурсан байна. Мөн Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах зорилго бүхий албан ёсны айлчлалын үеэр олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ч санал солилцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д цар тахлын эсрэг тэмцэж буй хүнд үед айлчилж, найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлж байсан бол, манай улсад хөл хорионы дэглэм үйлчилж буй нөхцөлд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчлах гэж буйгаараа онцлог юм.