Индонезийн зүүн Жавагийн Жомбанг хотын оршин суугч Лутфул Хаким угаалгын өрөөний биологийн задралд ордоггүй хог хаягдлын асуудлыг шийдэж чадсан байна. Тэрээр ургамлыг бүтээлчээр өөрчлөн байгаль орчинд ээлтэй ванны цэвэрлэгч спонж болгон хөгжүүлж, сар бүр хэдэн арван сая рупийн ашиг олдог болсон байна.
Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа нэмэгдэж байгаа өнөө үед биологийн задралд ордог ванны хөвөнгийн эрэлт улам нэмэгдэх болсон. Тэгвэл Хакимд хулуу төрлийн ургамлыг ванны спонж, гэр ахуйн цэвэрлэгээний хэрэгсэл болгох санаа төржээ. Энэхүү органик хөвөнг хийх үйл явц нь жимсний хальсыг салгах, дэвтээх, хатаах хүртэл долоо хоногоос илүү хугацаа ордог. Тэрээр спонжоо орон даяар үйлчлүүлэгчдэд шууд болон онлайнаар борлуулдаг байна. Ширхэг нь 50-77 центийн үнэтэй. Сар бүр 7-8 мянган ширхгийг борлуулж ойролцоогоор 770-962 долларын ашиг олдог гэнэ. Лүүфа хөвөнгийн давуу тал нь гал тогооны сав суулга угаахад эвгүй үнэргүй, биеийн арьсны үхжсэн эсийг хурдан арилгах чадвартайгаараа онцлог юм байна.