Засгийн газар

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровын урилгаар 2020 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.

2020 оны 7 дугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газрын гишүүний анхны гадаад айлчлал болно.
Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэж заасан байдаг.
· БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г манай улсад хүлээн авсан.
· Энэ айлчлалын дараагаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрөө ОХУ-д айлчилна
2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан. Гэрээг хоёр улсын Парламент соёрхон баталсан.
Айлчлалын үеэр соёрхон баталсан батламж жуух бичгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцоно. Ингэснээр тус гэрээ хүчин төгөлдөр болох юм.
Айлчлалын үеэр манай талаас дараах гол асуудлуудыг ярилцана
§ 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар ярилцана
§ Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар
§ Хийн хоолойн асуудлаар үргэлжлүүлэн ярилцана
§ Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх,төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асудлаар ярилцана
§ Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ
§ Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг урагшлуулах
§ Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудлаар мөн ярилцахаар төлөвлөж байна.
Айлчлалын үеэр болох уулзалтууд:
o ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ
o ОХУ-ын Парламент, Засгийн газрын зарим удирдлагатай уулзалт хийнэ