Намууд

Сонгуулийн eрөнхий хорооны ээлжит хуралдаан хоёрдугаар сарын наймны өдөр болсон. Энэ хурлаар 2020 оны Улсын их хурлын цаг хугацааны хуваарийг хэлэлцэж баталжээ. Цаг хугацааны хуваарьт сонгуулийн хуульд заасан хийгдэх ёстой бүх үйл ажиллагаа, ажлуудыг тусгажээ. Үүнийг ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчид дагаж мөрдөх юм. СEХ 2020 оны Улсын их хурлын сонгуулийн бэлтгэл ажлын төвлөгөөг баталж, олон нийтэд танилцуулж байна.

СЕХ 2020 оны Улсын их хурлын сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталжээ. Нэг, хоёр, гуравдугаар саруудад хийх ёстой ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийгээд явж байгааг СЕХ-ноос мэдээллээ. Харин 4-р сард аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдана. Аймаг болон нийслэлийн сонгуулийн хороо дээд тал нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдана. Сонгуулийн хуульд заасны дагуу төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид сонгуулийн хороонд ажиллана. Эдгээр хүмүүс СЕХ-ноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж, гэрчилгээ авч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах ёстойг онцоллоо.

Улсын хэмжээнд нийт 2000 орчим хэсэг байгуулагдах тооцоо гарчээ. Сонгуулийн цаг хугацааны хуваарьт нам эвслүүд сонгуульд оролцохоо 4-р сарын 25-наас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх ёстой байна.

2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид 6-р сарын 2-нд, нэгэн зэрэг үнэмлэхээ гардан авах ёстой гэлээ.  

 ФЭЙСБҮҮК ШУУД