Дуучин Аделийн “30” цомог Их Британи, АНУ-д борлуулалтаараа тэргүүлж байна

Энтертэйнмент

Их Британийн дуучин Адель 7 хоногийн өмнө “30” нэртэй шинэ цомгоо гаргасан. Тэгвэл Аделийн шинэ цомог гарсан даруйдаа борлуулалтаараа Их Британи болон Америкт тэргүүлж, цомогт нь орсон Easy on Me нэртэй сингл дуу нь хөгжмийн чартуудад тэргүүлж байна. 

“30” нэртэй шинэ цомог нь нийтдээ 12 дуутай, Аделийн сүүлийн 6 жилд гаргасан анхны цомог нь болсон юм. Түүнчлэн “30” цомог нь Аделийн студийн 4 дэх цомог, харин 2015 онд уран бүтээлийн завсарлага авснаас хойшхи сүүлийн 6 жил дэх анхны цомог нь болжээ. Аделийн шинэ цомог домогт Abba хамтлагийн гаргасан Вояж цомгийн борлуулалтыг гүйцэж, Их Британид л гэхэд эхний 7 хоногтоо 261 мянган хувиар борлогдсон байна. Тэгвэл Аbba хамтлагийн Вояж цомог 204 мянган хувиар борлогджээ. Аделийн шинэ цомог Америкт худалдаанд гарсан эхний 3 хоногт 575 мянган хувиар борлогдсон байна. Дуучин Адель хөгжмийн нэр хүндтэй олон шагнал, тэр дундаа Грэмми, Brit Awards, American Music Awards, мөн түүнчлэн “Агент-007. Скайфолл” киноны дуугаараа Оскарын шагнал хүртсэн юм.