Халуун сэдэв

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг дахин шалгах улсын их хурлын ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Энэ хэргийг Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг үйлдсэн гэж үзэн ялын дээд хэмжээ оноогоод байгаа юм. Тэгвэл эрүүдэн шүүгдэж хэрэг хүлээсэн гэх Ц.Амгаланбаатартай олон улсын парламентын холбооны төлөөлөгчид уулзжээ. Уулзалтын протколын тэмдэглэлийг гишүүн Ж.Батзандан өнөөдөр дэлгэлээ. 

Уулзалтын үеэр Ц.Амгаланбаатар байнгын дарамтанд байдаг, мөн хэргээ хүлээвэл ээжтэй нь уулзуулна, мөнгө өгнө гэх зэргээр ятгасан талаар ярьсан байна. Харин хэргээ хүлээхгүй бол гэр бүлийнхэнд нь харамсалтай үйл явдал тохиолдоно шүү гэж ОУПХ-ны төлөөлөгчдөд Амгаланбаатар хэлжээ. Дарамт шахалтын хувьд байнга ирж байгаа. Гэхдээ зүгээр шоронгийн дэглэлт биш. Хэргээ хүлээ, чи алсан гэж хэл, угаасаа чи алсан биз гэх зэргээр үргэлж дарамталж байгаа талаар ярьсан хэмээн улсын их хурлын ажлын хэсгийн ахлагч Батзандан хэллээ.

Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид Чимгээ, Амгаланбаатар нартай уулзсан. Мөн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг дахин нягталж, мэргэжлийн хуульч, шинжээчид нарийвчилсан судалгаа хийж дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлт 30 орчим хуудас болжээ. Дүгнэлтийг улсын их хурлын ажлын хэсэг хэлэлцэн олон нийтэд мэдээлэл хүргэнэ гэдгийг онцоллоо. 

ФЭЙСБҮҮК ШУУД