Халуун сэдэв

Улсын их хурал удахгүй сонгуулийн тойрог мандатыг хуваана. Харин аль аймагт хэдэн мандат байх вэ гэдэг дээр маргаан дагуулж Жадамбын Бат-Эрдэнэ гишүүн зодоон цохион дээрээ хүрсэн гэх асуудал зарим хэвлэлд бичигджээ. Бид энэ талаар гишүүнээс тодруулга авлаа. Тэрээр ийм зүйл огт болоогүйг хэлж байна. Мөн иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг уриалжээ.

Нэг тойрог нэг мандаттай байгаа Булган, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар аймгийн мандатыг нэмнэ. Үүнээс өөр өөрчлөлт гарахгүй гэдгийг МАН-ын бүлгийн дарга мэдэгдсэн. Энэ асуудал нь нэр дэвших горилогчдын хооронд маргаан гарах шалтгаан болсон. Улмаар  гар зөрүүлэхэд хүрсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ мэдээлэлд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэр холбогдсон юм. Тиймээс мэдээлэл үнэн бодит эсэх дээр түүнээс тайлбар авлаа.

Тойрог байгуулах, мандат хуваарилах асуудалтай холбогдуулж бусад гишүүдийн хооронд ч маргаан гараагүй. УИХ-ын сонгууль дөхөж байгаа нь иймэрхүү худал мэдээлэл гарах шалтгаан болж байна гэсэн юм.