Чойгонжавын Чадраабалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгч

Усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан Чойгонжавын Чадраабалд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, ургацын хэмжээг тогтмол өндөр түвшинд хадгалах зэргээр газар тариалангийн салбарт оруулж байгаа бодитой хувь нэмрийг нь үнэлж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Арвин хур” ХХК-ийн ерөнхий захирал Чойгонжавын Чадраабал нарт хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.